Шадар сайдын бие хамгаалагч хүн зоджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Шадар сайдын бие хамгаалагч хүн зоджээ

Томчуудын нэрээр бүрэн эрх дарх эдэлдэг танхай залуусын хэрэг нэгээр
нэмэгдлээ. Энэ бол одоогийн Шадар сайд М.Энхболдын бие хамгаалагчтай
холбоотой эрүүгийн тоот хэрэг юм. Төрийн тусгай албан хаагч, хошууч
н.Мөрөндэлгэр  гэгч өнгөрсөн бямба гаригийн 15.00 цагийн орчим
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын эд хөрөнгөд хохирол
учруулж,  эмэгтэй хүнд гар хүрэн танхайрчээ. 

Тэрбээр "Улаанбаатар" их
дэлгүүрийн өмнөх зам дээр эмэгтэй жолоочтой машинтай шүргэлцсэн байна.
Бие хамгаалагч залуу үгийн солиогүй хохирогч эмэгтэйгийн нүүрэнд цохиж,
гэмтэл учруулчихаад хэргийн газраас зугатаасан талаар хохирогч эмэгтэй
ярилаа.  Шадар сайдын бие амгаалагч энэ үед УБИ 77-10 улсын дугаартай
“Land Cruiser” машин унаж явсан байна. Юутай ч амралтын өдрүүдээр
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, танхайн хэрэг үйлдэн, хэргийн
газраас зугааасан н.Мөрөндэлгэрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн
Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Баттай эх
сурвалжийн өгүүлснээр н.Мөрөндэлгэр нь Шадар сайд М.Энхболдын ойрын
хамаатан гэнэ. Тэрбээр өмнө нь түүний бие хамгаалагчаар ажиллаж байгаад
өдгөө төрийн тусгай албанд алба хаадаг болжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж