Дэлхийн аваргын тэмцээний үеэр гарсан ярианууд

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын тэмцээний үеэр гарсан ярианууд

Хожно гэсэн бат итгэл. Германы олон нийтэд танил болсон өдөр тутмын сонин “Bild” өнгөрөгч баасан гаригт Германы хөлбөмбөгчид Английн шигшээ багийг бут ниргэнэ гэсэн нэгэн мэдээ нийтэлжээ. Баттай ялна гэсний учир шалтгааныг “Бид ялна, яагаад гэвэл /Wayne/ Rooney хаалганд бөмбөг оруулахаа байчихаад байгаа. Тэд хөл бөмбөгтэйгөө тэмцэлдээд бас биднээс айгаад  байгаа. Тэгээд бид шөвгийн төлөө үлдэх тэмцээнд дандаа ялж байсан. Тэрнээс гадна “манай хаалгачин” байдаг юм шүү дээ” гэжээ. /AFP/
Болгоомжлол. Канад улсад болж буй G8-G20-ийн уулзалтад оролцож буй Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон ням гаригт болох Англи-Германы хөлбөмбөгчдийн тэмцээнийг үзэхээр түр завсарлага авахаар болжээ. Гэвч ерөнхий сайд Германы канцлер Ангела Меркельтэй хамт сууж үзэхээс ихэд болгоомжилж, “Энэ ч нэг их ухаалаг зүйл биш байх, дараа нь юу ч болох юм”  гэж ихэд болгоомжилжээ. /AFP/
Теле үзэгчид. Өнгөрөгч лхагва гаригт болсон АНУ, Алжирын шигшээ багийн тоглолтыг 8,6 сая америкчууд телевизээр, 1,1 сая хүн интернетээр дамжуулан үзэж, бас нэг аваргын үзүүлэлт тогтоожээ. /AFP/
Гомдонгуй илэрхийлэл. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2010 оны тэмцээнд оролцож буй АНУ-ын баг аваргын төлөө өрсөлдөх эхний 8-д үлдэж чадсан АНУ-ын хөлбөмбөгийн багийнханд баяр хүргэж утасдаад “Афганистан дахь НАТО болон америкийн цэргийн захирагчаар генерал Дэвид Петраеусыг томилуулах асуудал ярьсаар байгаад тэмцээн үзэж чадсангүй. Харин тэмцээнд Алжирыг манай багийнхан ялсан тухай Цагаан ордноос саяхан мэдээллээ” гэсэн аж. /AFP/
Хуншгүй араншин гаргажээ. Кампуч улсын ерөнхий сайд Хун Сен Ази тивийнхээ бүс нутгийн хөлбөмбөгийн багуудтай эв санааны нэгдэлтэй байх ёстой  боловч азийн тоглогч нарын  хувьд хуншгүй ааш араншин гаргаж, Английн шигшээ багийг шүтэн биширдэг гэж олныг гайхшруулжээ. Ерөнхий сайд “Би /Wayne/ Rooney-ийг шүтэн биширдэг, Түүний бөмбөг өшиглөж буй техникийг үнэхээрийн гайхан биширдэг” гэсэн аж. Тэгээд бас тэмцээн хэрхэн болж буйг үзэж байхаар халаасандаа iPhone авч явдаг гэж томорсон аж. /AFP/
Сая саяын орлого. Өмнөд Солонгосын хэсэг судлаачийн хийсэн дүгнэлтээр Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг аваргын төлөө шөвгийн  8-д орох болзол хангаснаар улс орны эдийн засагт 3.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ гэжээ. /AFP/
Тэвчээр алджээ. ХБНГУ-ын зүүн өмнөд хэсэгт байрладаг АНУ-ын цэргийн нэгэн баазын байлдагч амьдардаг байрныхаа хөрш болох Германы хөлбөмбөгийн нэгэн хорхойтон тэмцээн болгоны турш хөрш нь vuvuzel бүрээ тасралтгүй үлээж, тохь тух алдагдуулж байсныг тэвчиж чадалгүй согтуугаар сүхээр зэвсэглэн хөршийндөө дайран орж, хэрэг мандуулжээ. Америк цэрэг хөршөө ална хядна гэж сүрдүүлсэн төдийгүй гэрийн эзэгтэйг соёлтой эр хүний амнаас гарахгүй эвгүй муухай бүдүүлэг үгээр доромжилсон аж. Удалгүй Германы цагдаа нар ирж, агсам тавьсан америк цэргийг баривчилж, америкийн цэргийн удирдах эрх баригчдад хүлээлгэн өгснөөр хэрэг түвэг намжжээ. /AFP/

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж