Газрын тосны үнэ 18 сарын дээд хэмжээнд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 18 сарын дээд хэмжээнд хүрлээ

АНУ-ын эдийн засаг сэргэж байна гэсэн мэдээтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсч мягмар гаригт сүүлийн 18 сарын дээд төвшинд хүрлээ. Нью-Йоркийн зах дээр түүхий брент газрын тосны үнэ 86.63 болж 18 сарын дээд хэмжээнд хүрсэн байна. Гуравдугаар сард АНУ-д 162 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн байна гэж зарласан нь 2007 оны гурван сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт. Гэсэн ч АНУ-ын ажилгүйдэл 9.7 хувь хэвээр байсаар байна. Газрын тос хоёрдугаар сарын дундуур нэг баррель нь 72 ам.доллар байсан бөгөөд түүнээс хойш үнэ нь өссөөр байна. 2008 оны долдугаар сард нэг баррель газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ 147 ам.доллар болж байсантай харьцуулбал үнэ хямд хэвээр байна. Түүхий газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор Их Британи зэрэг улсын жолооч нар  илүү өндөр үнээр бензин авах болно. Их Британид дөрөвдүгээр сарын 1-нээс шатахууны үнэнд нэг литрт нэг пенсийн татвар нэмж тогтоосон нь үнэнд мөн нөлөөлөх болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж