Анелка гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Анелка гэрээгээ сунгалаа

“Анх би Челсид ирэхдээ өмнө нь хамтран ажилласан клубуудээсээ илүү урт  хугацааг энэ багтай өнгөрүүлэхийг хүсч байсан. Өөр клуб руу шилжилт хөдөлгөөн хийх  хүсэл огт алга. Тиймээс гэрээгээ сунгасандаа маш их баяртай байна” гэж алдарт довтлогч Николя Анелка “Премьер лиг”-ийн вэбсайтад өгсөн  ярилцлагадаа хэлжээ. Тэрээр Челситэй хийсэн гэрээгээ ахин нэг жилээр буюу 2012 он хүртэл сунгасан байна. Өмнөд Африкийн ногоон талбайд дасгалжуулагчтайгаа хэрэлдэж, багагүй хэл ам таталсан Анелка одоо зөвхөн “Премьер лиг”-ийн  шинэ улирлын тоглолтдоо бэлтгэх болжээ. Францын шигшээ баг тааруу амжилт гаргаж, 19 дэх удаагийн дэлхийн аваргыг эрт орхисон нь харин Челси клубт завшаантай зүйл болжээ. Шилдэг довтлогчтойгоо ажиллах хугацаа нэмэгдсэнд тэд таатай байгаа юм. Одоо 31 настай Анелка 2008 онд Челсид ирсэн ба энэ хугацаанд 123 тоглолтод оролцохдоо 42 гоол хийсэн гайхам амжилттай. Тиймээс ч Челсигийн дасгалжуулагч Карло Анцелотти түүнд тун ам  сайтай байдаг. “Анелка бол маш өндөр ур чадвар, техниктэй гайхамшигтай тоглогч” гэж  ярьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж