
АНУ-ын Вермонт мужид эмэгтэй хүн хиймэл шүд хийлгэхээр бол заавал эр нөхрөөсөө зөвшөөрөл авах ёстой гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийг хурьцлын үеэр зүй бус авирлаж мэднэ гэж үздэг байна.
Тусон болон Аризонад эмэгтэйчүүдэд өмд өмсөхийг хориглодог. Тэгсэн хэрнээ богино өмд өмссөн бүсгүйд хэн ч юу ч хэлдэггүй аж.
Шинэ Мексикийн Каризозод олон нийтийн газар эмэгтэй хүн сахал үстэй явахыг хуулиар хориглодог гэнэ.
Теннеси мужийн Dyersburg хотод эмэгтэй хүн эрчүүдийг болзоонд урих нь хууль бус гэнэ.
Нью Йоркын Кармел дүүрэгт эмэгтэйчүүд тогтоосон хэмжээнээс илүү өндөр өсгийт өмсөх хориотой гэнэ. Ингэснээр хот “Sex and the City” гэдэг нэр авахгүйн тулд иргэдээ хамгаалж буй хэрэг гэж үздэг гэнэ.
Мичиганд эмэгтэйчүүд эр нөхрийнхөө зөвшөөрөлгүй үсээ тайруулах хориотой аж. Зөвхөн нөхөр нь зөвшөөрсөн тохиолдолд үс зүсээ хүссэнээрээ янзлуулах эрхтэй гэнэ.