Л.Болд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Л.Болд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Сар шинийн баярын өмнөхөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Хан-Уул дүүрэг, Багануур, Багахангай дүүргийн 80 гарсан өндөр настанууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардууллаа. Эдгээр дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн тойргийнхоо 1000 гаруй ахмад бууралд гарын бэлгээ өгсөнд ахмадууд баяртай байгаагаа дуулгалаа. Дашрамд дурдахад өнгөрч буй бар жилд Л.Болд гишүүн тойрогтоо Агропарк, Иргэний танхим, Яармагт худалдаа, үйлчилгээний төв байгуулсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж