Тамгын газрууд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Тамгын газрууд хамтран ажиллана

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд Энэтхэгийн дээд болон доод танхимын гишүүд, спикер Мейра Кумар нарыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Монгол Энэтхэгийн парламентийн танхимын дарга, Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч уулзлаа.  Энэхүү арга хэмжээний хүрээнд УИХ-ын Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Энэтхэгийн Лок Сабхагийн Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ачхар нар УИХ, Лок Сабхагийн Тамгын газрууд хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.

Монгол Энэтхэгийн хооронд 1955 оны арванхоёрдугаар сарын 24 нд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааны 30 гаруй гэрээ хэлэлцээр байгуулагдаад байгаа юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж