Цэ цэ Цэцэгмаа, цэргийн ангийн Цэцэгмаа…

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Цэ цэ Цэцэгмаа, цэргийн ангийн Цэцэгмаа…

Ингэж л мөр холбодог байлаа ш дээ. Гоё байгаа биз. Утга мутга нь чухал биш, зүгээр л амнаас гялс гараад аятайхан байрлалд ороод хүний чих рүү хөнгөхөөн үсэрчихдэг л бол болоо байсийм шиг байгаа юм. Бага байхад ч сайхан байжээ. Бодож санах ч юмгүй. Хэлмээр байвал хэлээд л, авмаар байвал аваад л, аав ээж хоёрыг бараг л гарынхаа аясаар хөдөлгөдөг байлаа ш дээ, 6 нас хүртлээ. Харин сургуульд ороод ёстой нусаа хацартаа наасаан. Үсэг цээжилнэ, орой бүр тэрийгээ давтана, юу нь ч мэдэгдэхгүй А, Х  ах гэж уншина. Цэ цэ цэцэгмаа шиг зохиож уншиж болохгүй. Эхэндээ мэдэхгүй зохиож уншаад юу ч сурдаггүй нойлын ногоон тэг гэсэн тодорхойлолт авч байлаа. За даа, үүнээс болоод тэр үү, ногоон өнгөнд тиймхэн болсоон.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж