Монголын анхны балетчинг эцсийн замд нь үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Монголын анхны балетчинг эцсийн замд нь үлдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хамгийн анхны балетчин Д.Энхтуяаг өнөөдөр эцсийн замд нь үлдээ. Тэрээр Монголын балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гайхамшигтай нэгэн байсан. Д.Энхтуяа нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 20 гаруй жил ажиллахдаа дэлхийн болон Монголын сонгодог бүжгийн гол болон туслах дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдийн хайртай бүжигчин байсан юм. Тэрээр 11 наснаасаа Перм хотын балетын сургуульд суралцаж, амжилттай төгсч Улсын дуурь бүжгийн эрдмийн театр балетын гоцлол бүжигчнээр ажиллаж байв. Д.Энхтуяа нь Монголд төдийгүй дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан олон шавь нараа сурган хүмүүжүүлсэн ачит багш. Түүний өнөөдөр эцсийн замд нь найз нөхөд, гэр бүл, шавь нар нь үдсэн юм.

    М.Урин  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж