“Sweetymotion” Солонгоог хүлээж авахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” Солонгоог хүлээж авахгүй

АНУ-д уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” хамтлагийн гурван бүсгүй өнгөрсөн баасан гаригт продюсер Б.Чинбатын хамт эх орондоо ирсэн. Тэд долоон жилийн дараа эх орондоо ирж байгаа бөгөөд тэднийг нисэх онгоцны буудал дээр найз нөхөд, урлаг соёлынхон тосч авсан юм. Харин тэдэн дунд “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Б.Солонго харагдсангүй. Дуучин Солонго хамтлагаасаа гарч эх орондоо ирж, бие даан уран бүтээлээ туурвиад багагүй хугацаа өнгөрсөн ч хүмүүс түүнийг “Эмоушн” хамтлагийн Солонго гэдгээр нь хүлээж авдаг.

“Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай хэлэхдээ “Манай Солонго хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Гэсэн хэдий ч бид найзууд хэвээр, байнга холбоотой байдаг. Солонгын хувьд эргэн хамтлагтаа орохгүй. Бид тус тусын уран бүтээлээ хийх болно” гэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж