Beyonce аавыгаа ажлаас нь халах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Beyonce аавыгаа ажлаас нь халах уу?

Дуучин Beyonce өөрийн аав, бас менежер Matthew Knowles-тай сүүлийн үед дуугарахгүй байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Үүний учир нь дуучин бүсгүйн аав ээжтэй нь амьдарч байгаа мөртлөө давхар Alexsandra Wright гэх эмэгтэйтэй амрагийн холбоотой болсон явдал гэнэ. Matthew Knowles тэр эмэгтэйтэй нэг жил хагасын хугацаанд холбоотой байж, тэр ч бүү хэл тэдний дундаас Nixon гэх бяцхан хүү мэндэлсэн байна. Хөгжмийн ертөнцийн доторх нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Beyonce ээжтэйгээ тун ойр дотно харилцаатай байдаг учраас энэ тухай олж мэдээд тун их шооконд орж балмагдсан. Одоо тэр аавтайгаа уг солихоос ч татгалзаж байгаа. Мэдээж, энэ нь түүний хөгжмийн карьерт сөргөөр нөлөөлж ч магадгүй. Аав нь түүний гол ажлуудыг зохицуулдаг менежер нь шүү дээ” гэж ярьжээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж