Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Оскарын шагналт “Ядуусын хорооллын тэрбумтан” кинонд тоглож, Холливуудын данстай болсон энэтхэг гаралтай жүжигчин Freida Pinto өчигдөр буюу ням гаригт Канадын Монтреал хотоос Ванкуверт иржээ. Грекийн домгийн сэдэвтэй “Immortals” кинонд  Kellan Lutz, Henry Cavill, Mickey Rourke нарын алдартнуудтай хамтран тоглож байгаа 25 настай жүжигчин бүсгүй сүүлийн үед зураг авалтын улмаас Канадад амьдарч байгаа аж.

Энэ долоо хоногийн эхээр Freida 2011 оны зургадугаар сарын 24-нд нээлтээ хийх “Rise of the Apes” кинонд James Franco-тай хамтран тоглох болсон нь албан ёсоор зарлагдсан. Уг киноны зураг авалт ирэх долоо хоногт эхлэх гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж