Япон улсын хэвлэл мэдээллийн багийн бүрэлдэхүүнтэй ирсэн нэрт продюссер Масотох Хигаши ҮДБЭЧ-ын Үндэсний Их Найрлын бүрэн хэмжээний хөтөлбөрийг тусгайлан үзэж сонирхжээ. Тэрээр ҮДБЭЧ-ын 60 жилийн ойн өмнө манай ардын урлагийг Япон улсад сурталчлах санаагаа хэрэгжүүлэх зорилгоор NHK, ASAHI телевиз болон SANKEI SHINBUN, NIKKEI SHINBUN, NIKKAN GENDAI зэрэг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн хамт ирж үзсэн байна. Япон улсаас айлчилж буй эдгээр хүмүүсийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий, “Төгөлдөр сан” –ийн тэргүүн Х.Отгонтуяа нарын хүмүүс тоглолтыг үзэж сонирхов. “Төгөлдөр сан”-ийн тэргүүн ҮДБЭЧ-ын уран бүтээлийг байнга үзэж сонирхдог аж.
Д.Долгор