
Motorola Atrix 4G нь 1Ghz-ээр ажилладаг дуал кор процессортой бөгөөд Mozilla Firefox 3.6 браузераар вэбэд байгаа төрөл бүрийн график, хөдөлгөөнт дүрс, видеог Adobe® Flash® Player-ийг үзэх боломжтой, нэг үгээр хэлбэл энэхүү загвар нь нэтбүүкийн үүргийг гүйцэтгэж чадахаар дэлхийн хамгийн хүчирхэг мөртлөө хямд үнэтэй шинэ төрлийн смартфон болж чаджээ.
Харин HTC Inspire 4G нь 4,3 инчийн дэлгэц, 8 мегапикселийн камертай бөгөөд 4G хурдаар дуртай кино, спортын хөтөлбөр, энтертайнмент шоу нэвтрүүлгээ хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм.
Б. ЭНХЦЭЦЭГ