“Театр-Хүүхэд-Ирээдүй” олон улсын наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

“Театр-Хүүхэд-Ирээдүй” олон улсын наадам эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, БСШУЯамны дэмжлэгтэйгээр Улсын драмын эрдмийн театр, Олон улсын театрын институтын Монголын төв, Драмын мэргэжлийн жүжигчдийн төв, Хүүхдийн төлөө газар, Хүүхэлдэйн театр хамтран өнөөдрөөс эхлэн ирэх сарын 4-нийг хүртэл “Театр-Хүүхэд-Ирээдүй” олон улсын хүүхдийн жүжгийн наадмыг зохион байгуулж байна. Тус фестивалийн хүрээнд оролцогч орнуудын тоглолт, “Хүүхдийн театр” сургалт, “Театр-Хүүхэд-Ирээдүй” сэдэвт олон улсын конференц болох юм.

Наадмын нээлтийн гала тоглолт өнөөдөр 15.00 цагаас Улсын драмын эрдмийн театрт болох бөгөөд Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын уран бүтээлчид “Тэмүүжин” дуурийг тайзнаа тоглоно. Харин өнөөдрөөс эхлэн ирэх сарын 4-нийг хүртэл Швейцарь улсын “Чоно чи хаана байна”, “Нүүдлийн Хукейт цирк”, Вьетнам улсын “Карамбола” мод, Хорват улсын “Тооны ид шид”, Буриадын “Ганц эвэрт цэцэн үнээ”, “Аз жаргалын чулуу”, манай улсаас Драмын эрдмийн театрын “Үнсгэлжин”, “Нугасны муухай дэгдээхэй” зэрэг жүжгүүдийг тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж