Солонгосын хотуудаар аялан тоглолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Солонгосын хотуудаар аялан тоглолт хийжээ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 18-24-нд Өмнөд Солонгос улсын хотуудаар аялан тоглолтоо хийгээд иржээ. Тус чуулгын уран бүтээлчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сөүл хотын Үндэсний урлагийн төв,Чонжу хотын соёлын ордон, Кванжу хотын дурсгалын ордон, Ёосү хотын урлагийн ордонд БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж, Солонгосын үзэгчдэд толилуулсан байна. ҮДБЭЧ-тай олон жилийн хамтын ажиллагаатай ирсэн нэрт хөгжимчин, удирдаач Ким Вон Букийн идэвх санаачлагаар энэхүү арга хэмжээг БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, тус улсын KBS MBS зэрэг байгууллага, хотуудын захиргаа дэмжин, зохион байгуулжээ. Мөн энэ үеэр  “Монголын сайхан орон” хэмээх 19 бүтээлтэй  хос цомгоо хэвлүүлээд иржээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж