
“Харанга”-ын Лхагваагаар тэргүүлүүлсэн амьд хөгжмийн наадамд “A-Sound”, “Lemons”, “Fire”, “Нисванис”, “Булсара” хамтлаг болон альтернатив дуучин Х.Отгоо, Б.Солонго нар оролцож, нэгэн үдшийг амь хөгжмийн хэмнэл дор өнгөрүүлэх нь ээ. “Харанга”-ын Лхагваагийн дууг сонсдог, түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан олон мянган үзэгч, фенүүдийнхээ хүлээлтийг эцэслэн тэрбээр ийнхүү “Соёлын төв өргөө”-ний тайзнаа залуу хамтлаг, дуучидтай гарч ирэхээр шийджээ.
Г.Даша