Олон улсын тээврийн зууч байгууллагууд хагас жилийн турш спортын зургаан төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулав. Сар бүрийн гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд явагдсан уг спортын цуврал тэмцээн сагсан бөмбөгийн тэмцээнээр өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 9 баг оролцсоноос “УБ” өртөөний баг тэргүүн байрыг эзэллээ.
Спортын төрөл тус бүрт 100 гаруй тамирчин хамрагдсан байна. “Туушин” ХХК-ны үүсэн байгуулагдсан 20 жилийн ойд зориулсан спортын таван төрлөөр багийн нэгдсэн дүн гарч нийлбэр 60 оноогоор “Туушин 1” баг шалгарч аваргын цомоо гардан авлаа. Хоёрдугаар байранд “Улаанбаатар” өртөөний баг тамирчид, гуравдугаар байранд “Илинкс Экспресс” компанийн баг тус тус шалгарсан байна. Тээвэр зуучийн байгууллагуудын энэ тэмцээнийг цаашид жил бүр спортын наадмын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.