Израилийн онгоцууд Саудын Арабад иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Израилийн онгоцууд Саудын Арабад иржээ

Ираны “Фарс” агентлаг саяхан Израилийн нисэх онгоцнууд Саудын Арабын Табук хотын баазад бууж ямар нэгэн төхөөрөмжийг буулгасан гэж мэдээлэв. Тэд үүнийг Исламын улсад халдах бэлтгэлийнхээ хүрээнд хийсэн гэж тооцож байна.
Табукийн бааз нь Ираны цөмийн төхөөрөмжүүдийг бөмбөгдөх Израилийн нисэх хүчний гол түшицийн нэг болно гэж "Фарс" мэдээлж байна. Израилийн онгоцууд ирэхийг жонон Фахд бин Султан ажиглаж байсан гэнэ. Израилийн онгоцууд бууж ачаагаа буулгах үеэр Табукаас нисэх иргэний тээврийн нислэгийг зогсоосон байжээ. Гэхдээ энэ мэдээлэл баталгаагүй ба өмнө нь Саудын Араб Израилийн онгоцуудыг нутгаараа нисгэхгүй гэж байсан юм.
Зарим шинжээчид Израиль Ираны цөмийн байгууламжид довтлохоор бол Саудын Арабын тусламж хэрэггүй. Тэдний шумбадаг онгоцууд баллистик пуужинтай учир цөмийн байгууламжид нь цохилт өгнө гэж байгаа юм. Үүнээс гадна Израилийн онгоцууд агаарт цэнэглэгдэн Улаан тэнгис дээгүүр нислэгээ хийж чадах юм.
Ираны "Фарс" өөр нэг өгүүлэлдээ Израиль Гүржийн нутгаас Иранд довтлохоор бэлтгэж байна гэжээ. Энэ хоёр орон нөхөрсөг байгаа ба Израиль Гүржийн армийг орчин үеийн зэвсгээр  хангаж байгаа гэж уг агентлаг бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж