Ямайкийн хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Ямайкийн хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэв

Ямайкийн хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэв
Ямайкийн эрх баригчид “Шүршүүрийн баг” (Shower Posse) гэх хар тамхины наймаачдын босс гэгдэх Дудус хочтой Кристофер Коукийг (Christopher Coke) АНУ-ын хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Коукийг Кингстоны нисэх буудалд АНУ-д шилжүүлэн Нью-Йоркт явуулсан байна. Тэрээр тэнд Америкийн шүүхээр шүүгдэх юм. Түүнийг хар тамхины нууц наймаа хийснээс гадна олон тооны хүн амины хэрэгт буруутгаж байгаа юм. Дудсийг гэм буруутай гэж шүүх үзвэл Коук бүх насаараа хоригдох ял болон хэдэн саяын торгууль төлөх болно.
Түүнийг энэ сарын 23-нд Ямайкийн нийслэлийн захын хороололд баривчилсан байна. Тэрээр Ямайкийн шүүхээр шүүгдэхгүй гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж