
Хорошковскийн яриагаар Аюулгүйн алба ба Хяналт шалгалтын газраас хамтран хийсэн шалгалтаар төрийн сангийн хөрөнгөөс хулгайлсан мөн зориулалтын бусаар зарсан зэргээр долоо тэрбум гривенийг (885 сая орчим ам. доллар) үрэн таран хийжээ.
Украины Үндэсний банкинд "Родовид-банкны " шинэчлэлд зориулан өгсөн тэрбум гаруй гривен үрэгдсэн гэж тэрээр нэмэн хэллээ.
Хорошковский өөрийн алба нь "Олимпийский" гэх цогцолборын хуучин дарга орлогч хоёрт эрүүгийн хэрэг нээснийг мэдэгдлээ. Тэд Евро-2012 тэмцээнд зориулан цогцолборыг шинэчлэх хөрөнгөөс 10,8 сая гривенийг завшсан аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард Украины өнөөгийн ерөнхий сайд Николай Азаров Төрийн сан хөмрөг “тэглэсэн” гэж мэдэгдэж байсан юм. Хожим ерөнхийлөгч В.Янукович Юлия Тимошенкогийн Засгийн газар төсвийг зарлагыг хэрхэн хийж байсныг нь шалгах үүрэг өгсөн билээ.