Дуурь, бүжгийн эрдмийн театрт очих дуртай хүн бүрийн чихэнд балетчдын каскины тог, тогхийх “чамин” чимээ танил дотно байдаг биз. Үнэхээр ч балетчидыг каскигүйгээр төсөөлөхийн аргагүй. Бараг жаахан охин бүрийн мөрөөдөл болсон тэр өомий дээрээ тогтчихдог “хачин” гутлыг каски гэдэг шүү дээ. Сонирхуулахад, манай балетын бүжигчид Орост үйлдвэрлэдэг “Гришко” хэмээх алдартай, сайн чанарын каски хэрэглэдэг юм байна. Нэг каски нэг л тоглолтын настай гэдгийг та мэдэх үү? Тэд тоглолт бүр дээрээ шинэхэн каски өмсөн бүждэг. Энэ нь чанараасаа бус каскиг бүрсэн тэрхүү торгомсог эмзэг материалдаа байдаг ажээ. Тайзан дээр торго нь халцарчихсан каскитай гарч болохгүй шүү дээ. “Гришко” брэндийн каски тус бүрийн үнэ 40 ам.доллар байдаг гэсэн шүү.
Г.ДАША
Холбоотой мэдээ