
Өмнөд Калабри, хойт Ломбарди, Фриули-Венеции-Джулии ба Эмилии-Романье гэх районуудад ндрангетагийн гэр бүлийнхний 40 хүнийг баривчилсан байна.
"Мета" нэрийн дор явуулсан уг ажиллагааны явцад 100 сая еврогийн үнэтэй хөрөнгийг хураажээ. Хууль бус эргэлтэд байсан үл хөдлөх хөрөнгө ба бусад актив нь Конделло ба де Стефано Либри нарын гэр бүлийнх байжээ. Паскуале Конделло нь энэ бүтцийг толгойлж байсан ба 18 жил нуудаж байгаад 2008 оны хоёрдугаар сард баривчлагдан хоригдсон байв. Мөн Калабри мужийн захиргааны төвөөс холгүй орших Режо-ди-Калабрия хотын захирагчийг мафитай холбоотой байсан гээд цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэнэ.