
Харин курдуудын хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл гарсангүй. Уг хэрэг Анатолиа мужийн Элязыг дүүрэгт гарчээ.
Жил орчим үргэлжилсэн гал зогсоох тохиролцооноос гарч буйгаа Курдистаны Ажилчны нам зургадугаар сарын 4-нд зарласан юм. Үүний дараа тэдний зүгээс Туркийн цэргийн эсрэг ажиллагаа идэвхжин зөвхөн сүүлийн хэдэн хоногт салан тусгаарлагчдын довтолгооны улмаас цэргийн 19 албан хаагч ба хоёр энгийн иргэд өртөн амиа алджээ.
Курдууд Туркийн зүүн хэсэгт өөрсдийн тусгаар улсыг байгуулахаар 25 жил тэмцэж байгаа бөгөөд энэ үеэр сөргөлдөөнд 40 мянга орчим хүн үрэгдээд байгаа юм.