Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн “Монгол шилтгээн” жуулчны баазад өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний эхний байранд орсон эмэгтэй, эрэгтэй тамирчныг Оман улсын Мускат хотноо зохиогдох Азийн элсний хоёрдугаар наадамд оролцох эрхээр урамшуулах юм байна. Тус тэмцээн маргааш үргэлжилж дүнгээ гаргана.
Тэмцээний гол зорилго нь модон бөмбөгийн спортыг бүх нийтийн хүтээл болгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүн амын бие бялдрыг сайжруулах, тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.
Д.Долгор