
Барууны олон эрчүүд нэртэй дуучин, загвар өмсөгч ба жүжигчны тэврэлтэд тачаангуй нэгэн шөнийг өнгөрөөхийг хүсдэг нь нууц биш. Ер бусын дуулиантай Леди Гага-г (Lady Gaga) хүсдэг америк эрчүүдэд тийм бололцоог ирж байна.
Дуучин бүсгүй өөрөө тэдний хүслийг хангахгүй нь мэдээж. Гэхдээ тийм хүсэлтнүүдийг “жаргаахаар” секс шопын ер бусын бүтээгдэхүүн бүтээгчид шийдсэн байна. Тэд өнөөгийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай одуудын нэгийг дуурайлган хийсэн резинэн эмэгтэйг үйлдвэрлэж эхэлжээ. Үлээдэг Леди уранхай урт хар оймс, хачин үс, ердийн бус хумс болон жүжигчны имиж болсон өдөөсөн нүүр будалт зэргээр чимэглэгджээ.
Секс шопын шинэ бүтээгдэхүүн Леди Гаг Гаг (Lady Gag Gag) гэсэн нэртэй гэнэ. Резинэн гоо бүсгүйг авах хүсэлтэй хүмүүс олон байгааг мөн тэд захиалгын дугаарлалд бичигдээд эхэлснийг тусгай дэлгүүрийн эзэд хэлцгээж байна.