Урлагийн ажилтны 35 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Урлагийн ажилтны 35 жилийн ойг тэмдэглэнэ

Монголын урлагийн ажилтны холбооны 35 жилийн ойн хүрээнд  олон ажил зохион байгуулахаар  төлөвлөөд байгаа аж. Энэ сарын 30-ны өдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Р.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын улсын IV уралдааныг  “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад зохион байгуулах юм байна.  Мөн ардын богино дуу дуулаачдын, мэргэжлийн дуучдын, шилдгүүдийн тоглолт Төв аймгийн Монгол туургатан театрт болох аж. Ирэх сарын 1-ний өдөр Монголын урлагийн ажилтын холбоог үндэслэгч, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч,  найруулагч Э.Оюун нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, Алтан өлгийд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх аж. Түүнчлэн ирэх сарын 2-нд “МУАХолбоо-35 жил”, “Урлаг сурталчлах  товчооны дуранд”  фото зургийн үзэсгэлэнийн нээлт, УДБЭТеатрт 15.00 цагт  Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ баярын концерт зэргийг тус тус зохион байгуулах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж