
Бразилид болсон үер тус орны зүүн хойд Алагоас мужийн 12 мянган хүн амтай Бранкинья хотыг бүрэн сүйтгэжээ. Мундау гол эргээс халин уг хотыг живүүлэн урсгасан ба хотыг дахин сэргээх боломжгүй гэж эрх баригчид дүгнэв.
Хотод очсон ВВС-гийн сурвалжлагч гамшигт нэрвэгдсэн бүсийг дайнд бөмбөгдүүлсэн мэт байлаа гэж бичжээ. “Хот бүрэн сүйрсэн учир түүнийг сэргээхээргүй болсон” гэж хотын захирагч Ана Лопес хэлжээ. Хотын тээвэр, сүм хийд, нийгмийн байр байшин, орон сууц 100 хувиар сүйрсэн байна.
Тухайлбал, төмөр зам хатгасан хайс мэтээр боссон харагдаж байв. Захирагчийн хэлснээр хотыг голоос хол газарт шинээр барих гэнэ. Тэд холбооны Засгийн газраас хөрөнгийн туслалцаа хүснэ.
Бразилийн үерт амь үрагдэгсэдийн тоо 41 хүн болсон ба гамшгийн бүсээс 120 мянган хүнийг нүүлгээд байна. Үүний зэрэгцээ 600 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа ажээ.
Үерт бүхнээс илүүтэйгээр Алагоас ба Пернамбуку мужууд нэрвэгдлээ. Өнгөрсөн тавдугаар сард Бразилид бас л үер болон 44 хүний аминд хүрсэн билээ.