АНУ-аас 65 их наяд долларыг БНАСАУ нэхэв

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

АНУ-аас 65 их наяд долларыг БНАСАУ нэхэв

БНАСАУ-ын эрх баригчид 1945 оноос хойш Солонгосын хойгийг хоёр хуваасны улмаас үүссэн хохиролын гэж өөрсдөө тооцоолсон 65 триллион ам.долларын нөхвөрийг АНУ-ын Засгийн газраас шаардлаа.
Пхеньянын тооцоогоор тэдний иргэдийг хөнөөсөн ба хулгайлсан болон сураггүй болсны хохирол нь 26,1 триллион, 60 жилийн өмнөөс тавьсан хоригийн хохирол нь 13,7 триллион болж байна.
Солонгосын дайны үеэр 1950-1953 онуудад амссан эд хэрэнгийн хохиролоо 16,7 триллион гэж БНАСАУ үнэлжээ.
Тэд дайнд амь үрэгдсэн  хойд солонгос хүмүүсийн тоог 1,23 сая, шархдагсадын тоог 2,46 сая гэв. Бие даасан байгууллагуудын үнэлгээгээр Солонгосын дайнд  амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог хоёр сая, Хойд Солонгосын цэргийн тоог 215000 гэдэг.
Цөмийн туршилт хийснээс нь хойш буюу 2006 оноос тавьсан хориг арга хэмжээний хохиролоо тэд энд оруулаагүй байна.
Солонгосыг эзэлж байсан япончууд дэлхийн дайнд ялагдсаны дараа Солонгос хоёр хуваагдсан билээ. Зөвлөлт, Америк хоёр хамтран уг орныг захирахаар гэрээ байгуулан Зөвлөлтийн хяналтын бүсийг 38 дугаар параллелиас хойш гэж тохирсон байжээ.
Хоёр Солонгосын дэглэмийн өөрсдийн нөлөөг ихэсгэх гэсэн оролдлого нь Хойд Солонгос Өмнөдөд довтолсноор 1950 оны дайнд хүргэсэн юм. Энэ сөргөлдөөн 1953 онд дууссан боловч хоёр хөршийн хооронд энхийн гэрээ байгуулагдаагүй өнөөг хүртэл явж иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж