
"Синьхуа" агентлагийн мэдээгээр пүрэв гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Зүүн Туркестаны гэх салан тусгаарлагчдийн бүлгийн арав гаруй хүнийг баривчилсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Баривчлагдсан хүмүүсийн дотор уг бүлэглэлийн лидер гэгдэх хоёр хүн байгаа гэнэ. Тэд бол 42 настай Абдуриксит Аблет (Abdurixit Ablet) ба 33 настай Имин Семайер (Imin Semai"er) нар ажээ. Эрх баригчдын төлөөлөгч хэлснээр энэ бүлэглэл нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орны цагдаа нарт халдсан мөн 2008 онд бөмбөг дэлбэлсэн болон Куча хотноо террор хийсэн зэрэг хэрэгт хамаатай гэнэ.
Баривчлагдсан хүмүүс Кашгар, Хотан ба Акса зэрэг сууринд цуврал аллага хийхээр бэлтгэж байсан гэж мэдүүлсэн байна. Тэдний үйл ажиллагаа илэрсний дараа эдгээр хүмүүс Хятадын өмнөт нутагт нуугдан бүгээд Зүүн Туркестаны исламын хөдөлгөөнд (East Turkistan Islamic Movement, ETIM) тусламж хүсэн хандсан байжээ. Гадаадын салан тусгаарлагчид ч тэдэнд санхүүгийн тусламж үзүүлсэн гэнэ.
Алан хядагчдын хуйвалдааныг илрүүлсэн гэдгээ Хятадын эрх баригчид энэ сарын 22-ны өдөр анх мэдэгдсэн юм.