Ерөнхийлөгч спортынхонд хандан уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ерөнхийлөгч спортынхонд хандан уриалга гаргалаа

Ерөнхийлөгч спортынхонд хандан уриалга гаргалаа

Монголын тамирчид, дасгалжуулагчид, нийт ард иргэдэд ээ

Их Британи Умарт Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо 2012 онд болох зуны Олимпийн ХХХ, Паралимпийн ХIV их наадамд таван тивийн шилдэг тамирчид түүний дотроос Монголын баг тамирчид, дасгалжуулагчид онцгой эрчимтэй бэлтгэж байна.
Монголын тамирчид ахмад үеийнхээ Олимпоос Олимпод буухиалсан амжилт, монгол хүн бүрийн хүсэн хүлээж байсан Олимпийн аваргын алдар цолыг хүртэж гайхамшигтай амжилт үзүүлсэн билээ.

Өмнөх Олимпод гаргасан амжилтаа ахиулахын төлөө бие, сэтгэлээ дайчилж, бэлтгэл сургуулилтаа шинжлэх ухааны үндэслэлтэй уйгагүй базааж, тамирчны урт хугацааны байнгын дасгалжилт, туршлагажилт, сэтгэл зүйн бэлтгэлийг монгол хүний зориг тэвчээр, бяр чадал, авхаалж самбаагаар олон түмний хүссэн амжилтанд хүрнэ гэдэгт Төрийн тэргүүн би ард түмнийхээ нэгэн адил найдаж байна.

“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж монголчууд бид ярьдаг. Тийм ч учир Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие зуны Олимпийн их наадамд оролцох тамирчдынхаа бэлтгэл, дасгалжуулалтад шаардлагатай бүх зүйлээр дэмжлэг үзүүлэх буянт үйлсэд өгөөмөр сэтгэлээр хандаж, бодитой туслалцаа үзүүлэхийг нийт ард иргэд, төр засгийн удирдлага, хувийн хэвшлийнхэн болон төрийн байгууллагад хандан уриалж байна.

Биеийн тамир,спортын байгууллагын удирдлага,зүтгэлтнүүд,ахмадууд, тамирчдын саналыг үндэслэн монголын тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг хангах үндсэн нөхцөл болсон Биеийн тамир, спортын “Цэнгэлдэх хүрээлэн”-гийн цогцолборийг барьж байгуулах саналыг Төрийн тэргүүн миний бие УИХ, Засгийн газарт ойрын үед хүргүүлэх болно.
Олимпийн их наадамд манай тамирчид Алтан медалийн буухиаг үргэлжлүүлэх зорилгыг хангаж, монгол түмнийхээ сэтгэлийн дуудлага, захиа даалгавар, итгэл найдварыг биелүүлж, Олимп, Дэлхийн тавцанд Монгол гэсэн нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлэх нь эртний соёлт, баатарлаг түүхт монголчууд бидний бахархал мөн.

Монголын тамирчдын суу алдар мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН                                      ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                        ЭЛБЭГДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж