
Гэвч үдээс хойшхи асуулгыг дараагийн долоо хоног хүртэл хойшлуулахаар болсон бөгөөд энэ нь “шийдэх нэн яаралтай асуудлууд дарааллаа хүлээн байгаа энэ үед чуулганаар хэлэлцэх асуудлаа тэргүүн ээлжинд хэлэлцэх нь зүйтэй” гэсэн Д.Лүндээжанцан гишүүний горимын санал дэмжигдсэнтэй холбоотой юм.
Иймд өнөөдрийн үдээс хойшхи чуулганаар Утаагүй Улаанбаатар хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.
Б.Энхмандах