Попын хааныг авч одсон зургадугаар сарын 25

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Попын хааныг авч одсон зургадугаар сарын 25

гЖилийн өмнөх энэ өдөр буюу зургадугаар сарын 25-нд дэлхийн дахин нэгэн аймшигтай мэдээг хүлээн авч байсан. Энэ өдөр Попын хаан Майкл Жексон нас барсан юм. Тухайн өдөр Майкл Жексон эмнэлэгт хүргэгдсэн ч зүрх нь хаагдсаны улмаас нас барсан. Лос Анжелесийн цагаар 2009 оны зургадугаар сарын пүрэв гаригийн 14.46 минутын орчимд нас барсан хэмээн мэдээлж байв. Попын хаан хэмээн өргөмжлөгддөг домогт Майкл Жексон 50 настандаа хорвоог орхисон ч тэр хөгжмийн түүхэнд хэзээ ч үл мартагдах өөрийн түүхийг бүтээж чадсан агуу хүн билээ. 1982 онд гаргасан түүний “Thriller" цомог нь бүх цаг үеийн шилдэг цомог болж дэлхий дахинаа 50 сая хувиар борлуулагдаж байлаа. “Триллер”-ийн араас 1987 онд гарсан “Bad” цомог мөн түүнээс дутахааргүй олон хувиар борлогдсон юм. 1991 онд гаргасан “Dangerous” цомог мөн л олныг шуугиулж байлаа. Мэдээж 1995 онд гаргасан “History” цомгийг дурьдахгүй байж болохгүй. Майкл Жексон 2009 оны долдугаар сарын 13-нд Лондон хотноо өөрийн тоглолтоо хийх байсан ч, харамсалтай нь, эмч нар Майклийг нас барсан талаар дэлхий дахины шүтэн бишрэгчдэд нь зарласан юм.  Хэдий тэр бидний хажууд байхгүй ч одоо хүртэл түүний уран бүтээл эгшиглэсээр л байдаг. Түүнийг нас барснаас хойш нэг жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын орлого олсон талаар “Billboard” сэтгүүл мэдээлжээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж