
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг эх оронч монгол хvvхдийн “Хөх цэрэг” аялал эхэлнэ. Энэ удаад Хэнтий аймгийн зүгт хөдөлж Цончинболдог, Гvн галуутай, Багануурын уурхай, Хар зvрхний Хөх нуур, Хангал нуур, Балдан Бравин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэрийн овоо, Дэлvvн болдог, Дондогдуламын музей, Ононгийн шугуй, Боорчийн тал, Линбао онгоц, Мөрөнгийн хадны сvг зураг, Аварга рашаан, Мянган өвөлжөөт, Тоонот уул зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн vзэсгэлэнт газруудаар нийт 1600 км газрыг 10 хоног туулж долдугаар сарын 4-нд Улаанбаатарт буцаж ирнэ. Аялалын хугацаанд монголын шилдэг лектор С.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Баяндалай, “Шри Шри” амьдрах ухаан бясалгалын төвийн тэргvvн Ц.Саранцэцэг, жvдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дуучин BX, Эгшиглэн, Тимон нар очиж тоглолт, сургалт, лекц, тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
Б.Энхмандах