
“Киви” хамтлагийн гурван бүсгүй продюсер Б. Ангирмаагийн хамт Европын орнуудаар аялан тоглолт хийхээр замд гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд өнөөдөр Бельгид тоглолтоо хийх бөгөөд маргааш Парист хийх аж. Тэдний аялан тоглолт энэ сарын 24-ноос ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм. Тэд цаашид Герман, Швейцарь, Унгар, Австри, Швед, зэрэг орнуудад амьдарч ажиллаж буй монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийх юм.
М.Урин