100 тэрбум төгрөгөөр салхин станц байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

100 тэрбум төгрөгөөр салхин станц байгуулна

Ньюком компани "General Electric"-тэй хамтарч сэргээгдэх эрчим хүчний салбарт том хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байна. Тус компани 80 сая доллар буюу 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 мВт-ын салхин эрчим хүчний станц байгуулахаар ажиллаж байгаа аж. Зарцуулах хөрөнгийг нь "General Electric", Европын сэргээн босголтын банкны зээлийн санхүүжилт, мөн тус компаниас гаргах гэнэ. Энэ төслийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. Сэргээгдэх эрчим хүчний том төсөл хэрэгжиж эхэлбэл энэ салбарт тулгардаг асуудлын тодорхой хувь хэрэгжээд явах боломжтой аж. Уг төслийн эрчим хүчний эх үүсвэр нь төвийн дамжуулах сүлжээнд 2012 онд орох бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж