
Уг тэмцээнд оролцох орон нутгаас оролцох баг тамирчид эртнээс бэлтгэлдээ гарсан ажээ. Дархан- рУул аймгийн тамирчид Зулзагын голын амралтын баазад, Сэлэнгэ, Орхон, Архангай, Говь-алтай аймгийн тамирчид өөрсдийн бэлтгэлийн газрууддаа бэлтгэлээ хангаж байгаа юм. Улаанбаатараас олон баг тамирчид оролцохоор Тэрэлж, Багабаян дах цэргийн амралт, Гачуурт орчимд бэлтгэлээ хийж байна. Нэг байгууллагаас 4 эмэгтэй, 4 эрэгтэй тамирчдаас доошгүй бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд хувиараа тэмцээнд оролцоно. Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 6-н төрлөөр явагдаж дүнгээ гаргах юм байна. Нэг тамирчин хос, холимог хос төрлийн аль нэгд нь сонгон оролцох ба давхцан оролцохгүй гэнэ. Цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд болно. Харин хос, холимог хос, талбайн тэмцээнүүд бүгд 12 талбайд болно.
Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь Монголд анх удаагаа зохиогдох гэж байгаа ба талбайд 2 тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж цаашид шалгарсан тамирчид нь бөхчилөх хэлбэрээр дараагийн шатанд шалгаран тоглох журмаар явагддаг байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчидыг энэ онд ОУ-ын болон Азийн модон бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд шалгаруулан оролцуулах ба 2010 оны арванхоёрдугаар сард Оман улсын Мускат хотноо болох элсний Азийн спортын 2 дугаар наадамд оролцуулахаар шалгаруулах юм.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО