ИЗН, Ногоон намтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

ИЗН, Ногоон намтай нэгдлээ

Дөнгөж сая ИЗН, Ногоон намыг нэгтгэх гэрээнд ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат нар гарын үсэг зурлаа. Чингис зочид буудалд болсон гарын үсэг зурах ёслолд хоёр намын дарга нараас гадна намын удирдах байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Намуудыг нэгтгэхдээ Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, ИЗН-д нэгтгэн Иргэний зориг-Ногоон нам хэмээх шинэ намыг байгуулж байгаа аж. Ногоон нам 1990 онд Улсын дээд шүүхэд улс төрийн гурав дахь нам болж, харин ИЗН 1992 онд дөрөвдүгээрт бүртгэгдсэн байдаг аж. Тэгэхээр ИЗННН хэмээх шинэ нам Дээд шүүх дээр бүтгэгдэхдээ Ногоон намын оронд гуравдугаарт бичигдэнэ гэсэн үг. Намын дарга нар гарын үсэг зурсан энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд ирэх сард хоёр намын Удирдах байгууллагууд болох намын чуулган, Их хурлуудаар асуудлыг хэлэлцэн баталгаажуулах юм байна.

Гэвч сая болсон гарын үсэг зурах ёслолын үеэр О.Бум-Ялагч, М.Чинзориг нарын Ногоон намын зарим гишүүд, Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ирж, Ногоон намыг ИЗН-д нэгтгэхийг эсэргүүцэн туг лоозон барьж, албан ёсны уур амьсгалыг бага зэрэг “амь оруулаад”амжив. 

З.Боргил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж