Lennon-ы гар бичмэл 1,2 сая ам.доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Lennon-ы гар бичмэл 1,2 сая ам.доллараар зарагджээ

Британийн алдарт дөрвөл “Beatles” хамтлагийн хит дуу “A Day in the Life” дууны үгний эх хувилбар буюу гараар бичсэн хувилбар нь Sotheby-ын дуудлага худалдаагаар 1,2 сая ам.доллараар зарагджээ. Тус дуудлага худалдааны газрынхан энэхүү гар бичмэл 500-700 мянган ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байсан ч эцсийн дүнд нэг сая 202 мянга 500 ам.доллараар зарагдсан байна. Дан хуудасны ар өвөргүй бичсэн уг дууны үгийг John Lennon бичиж байжээ. Энэхүү дуу нь “Beatles” хамтлагийн 1967 онд хэвлэгдэн гарсан найм дахь студийн цомог болох “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” нэртэй цомогт нь багтсан байдаг аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж