
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо хамтран маргааш уулзалт-семинар зохион байгуулах гэж байна. Түүгээр Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төсөл, жендэрийн асуудлыг сэтгүүлчид хэрхэн сурвалжилж бичих зэрэг сэдвээр ярилцах ажээ. Хамгийн гол нь олон нийтийн ойлгож хэвшсэнээр жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай бус, нийгэмд аль аль хүйсийн тэгш байдлыг хангах тухай асуудал юм гэдэг талаар ярилцах юм. Өнөөдөр монгол эрчүүдийн боловсролын төвшин доогуур, ажилгүйчүүд дотор залуу эрчүүдийн эзлэх хувь өндөр байгаа зэрэг нь анхаарал татсан жендэрийн асуудал болоод байгаа. Энэ мэт сэдвээр маргааш уулзалт семинар болох бөгөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Д.Сарангэрэл, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороог төлөөлж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар үг хэлэх юм байна.
Д.ОЮУН