
УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцэх асуудлаасаа шалтгаалан хаалттай горимоор хуралдаж байсан билээ. Тэгвэл 16.00 цагаас эхлэн хуралдааныг нээлттэй болгож, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийг санаачлах болсны зорилго нь бусад хуультай нийцүүлэхэд оршиж байгаа бөгөөд захиргааны хэргийн харяалал, гомдол гаргах хугацаа, захиргааны актыг түдгэлзүүлэх зэрэг харилцааны зохицуулалтыг агуулжээ.
Б.Энхмандах