“Зарим дурсамж”–аар аялаарай

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

“Зарим дурсамж”–аар аялаарай

Монгол улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр Б.Чогсомын “Зарим дурсамж” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт “Занаду Арт” галерейд нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд түүний 90 шахам бүтээл тавигдсанаас усан будаг, тосон будаг болон бусад материалууд ашиглан хийсэн судалбар бүтээлүүд зонхилно. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь түүний хамгийн анх зурж байсан зургуудаас гадна  урд өмнө олны хүртээл болгож байгаагүй бүтээлүүдээ нийтэд анх удаа  толилуулах ажээ. Түүний бүтээлүүдийг он дарааллаар нь байрлуулан, үзэгч олонд эх орныхоо түүхийг урлагийн бүтээлээс унших боломж олгох юм байна. Дашрамд дуулгахад, зураач Б.Чогсом нь 1944 оноос өнөөдрийг хүртэл 3000 гаруй байгаль, аж байдал, түүхийн сэдвээр уран бүтээлээ туурвин, эх орныхоо түүх, хөгжил, дэвшлийг мөнхлөн үлдээжээ. Тэрбээр Москвагийн олон улсын Харилцааны дээд сургуулийг  төгсгөсөн  ч хүүхэд ахуй цагаасаа шимтэн дурласан, урлагаа гэсэн сэтгэл зүрхээрээ, хүсэл тэмүүллээ хөглөн, уран бүтээлээ туурвисаар яваа ардын зураач билээ. “Занаду Арт” галлерейг зорин “Зарим дурсамж”-ын эзэнтэй нүүр тулан уулзан,  урлагийн ертөнцөд аялаарай.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж