Одоогоос 15 жилийн өмнө буюу 1995 оны энэ өдөр Болд, Эба, Ганаа, Мээдээ гэх дөрвөн залуу нийлж “Камертон” хамтлагийг байгуулсан түүхтэй. Тэд анх монголчуудын сайн мэдэх “Маамуу нааш ир” хэмээх хүүхдийн дууг ямар ч хөгжимгүйгээр дуулж, клип хийлгэн анхны уран бүтээлээ эхэлсэн байна. Тэдний анхны “18 нас” бие даасан цомгийн нэрээр нэрлэсэн “18 нас” дуу нь тухайн үедээ хит дуу болж байсан тус хамтлагийг Монголын рок попын ертөнцөд жинхэнэ “од” болгосон гэж хэлж болно. Одоо бол “Камертон” хатлаг нь Монголын рок попын хамгийн алдартай хамтлаг юм. Хамтлагийн залуус сүүлийн таван жил тус тусын уран бүтээл, бизнесийг эрхэлж хамтлагаараа уран бүтээл хийгээгүй удсан ч энэ жил дахин нэгдэж бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа аж. Харин энэ сарын 30-нд тэдний 15 насны төрсөн өдрийн томоохон тоглолт болох юм. Өнөөдөр 15 нас хүрч байгаа “Камертон” хамтлагийнхандаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
М.Дөл