Кол Алдрич гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Кол Алдрич гэж хэн бэ?

Маргааш болох NBA-ын драфтын шилдгүүдийн нэгийг таинлцуулъя. Тэр бол энэ жилийн драфтын хамгийн дээгүүр гарч ирэх магадлалтай байгаа цорын ганд цагаан арьстай тоглогч юм. Кол Алдрич нь 1988 оны аравдугаар сарын 31-ны өдөр Минессотагийн Брусвилле хэмээх хотод төржээ. Төвийн тоглогчийн байрлалд тоглодог энэ залуу 211 см өндөр, 111 кг жинтэй ажээ. Ахлах сургуульдаа тэрбээр Блумингтон Жефферсоны сургуульд суралцдаг байсан бөгөөд сургуулийнхаа шигшээ багаас МакДоналдс Бүх оддын тоглолтод шалгарч оролцож байжээ. Харин ахлах сургуулиа төгсөөд Канзасын их сургуульд элсэн орж шигшээ багт нь тоглох болсон байна. Эхний жилдээ тэрбээр сэлгээнээс тоглож, 8,3 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 2,8 оноо, гурван самбараас бөмбөг авалт дунджилж байсан байна. Харин дараагийн жилээс эхлэн түүний амжилт эрс өсч эхэлсэн байна. 29,7 мин тоглож, 15,1 оноо 10,1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж  гайхалтай амжилт гаргаж байжээ. Хамгаалалтандаа сайн тоглодог Алдрич 2008-09 онд NCAA-ын хамгаалалтын нэгдүгээр баг дараалан нэрлэгдэж байсан нь түүний амжилтын нэгээхэн хэсэг төдийгүй өөрийн конференсийн оны шилдэг тоглогчын шагналыг 2008 онд хүртэж байсан байна. Хэрвээ энэ залуу драфтын наймаар шалгарвал “Лос Анжелес Клипперс” багт очих магадлалтай байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж