23 дахь удаагийн өвлийн олимп хаана болох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

23 дахь удаагийн өвлийн олимп хаана болох вэ?

Олимпийн наадам хүлээн авч  зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг. Үүнээс гадна тухайн улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг том үйл явдал яах аргагүй мөн. Тиймээс  ч эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүхэн явагддаг нь нууц биш. 21 дахь удаагийн цасан цагаан олимп Канадын үззэсгэлэнт Ванкувер хотноо явагдсан бол ээлжит наадам мманай хойд хөршийн Сочи хотод болно. Тэгвэл 2018 оны 23 дахь удаагийн өвлийн олимп хаана болох вэ? Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн улс орнууд зохион байгуулах эрхийн төлөө  өрслдөж эхэлжээ. Эцсийн шалгаруулалтанд Францын Анси, Германы Мюнхен болон Өмнөд Солонгосын Пёнгчан гэсэн хотууд оролцоно гэдгийг Олон улсын олимпийн хорооноос зарлалаа. Дээр дурдсан гурван улс өөр өрсөлдөгчгүйгээр эцсийн шалгаруулалтанд оролцож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байнгуулах эрхийн төлөө ердөө гурван улс л нэрээ дэвшүүлсэн гэсэн үг. Ийм цөөн орон оролцсон тохиолдол 1988 оны өвлийн олимпоос хойш гараагүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж