Нүүрээ угаагаагүй халтар жаал шиг миний муу Нийслэл

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Нүүрээ угаагаагүй халтар жаал шиг миний муу Нийслэл

Өнгөрсөн жил 370 нас зооглосон Нийслэл хот дөрвөн
уулынхаа дунд налайна.
Зуны дэлгэр цаг айлчилсан болохоор нэг л тайвуухан болчихжээ. Нар ч эрт
манддаг болж. Өвлийн хэдэн сар хөх тэнгэр, нар харах эрхээрээ
хязгаарлагддаг нийслэлчүүд одоо л нэг зуншиж байх шиг.
Нийслэл хот маань ажилдаа яарсан олон, шөнөжин цуглуулсан хуванцараа
тостой шуудайндаа эв
хавгүйхэн чихэж үүрсэн "тэнэмэл"-үүд, микро автобусны кондукторын
дуугаар сэрсээр олон жилийг ардаа үдсэн байх юм. Энэ бүхэнтэй дасал
болсоор хэдэн хаврыг үдсэнээ ч санахгүй нь. Өнгөрсөн хугацаанд хүмүүсийн
маань л амьдрал ингэж доройтсон юм болов уу гэсэн бас үгүй бололтой.
Хот гэдэг өөрийн жамаар хөгжиж, амьдралын сайн мууг хослуулсаар оршдог
юм байна.

Уг нь манай Нийслэлийг дэлхий нийтэд залуу хот гэдэг. Улаанбаатарыг
залуусын хот ч гэж ярих нь бий. Энэ нь хун амын насжилтаар нь тодотгосон
хэрэг. Харин хотын өөрийнх нь насжилтыг дэлхийн хотуудтай харьцуулвал
бас л залууханд тооцогдоно. Гэвч Нийслэлийг "залуу" гээд тодотгочихоор
зүйл үнэндээ алга. Ёстой л өнөө ахмадуудын хэлдгээр "хүүхдээрээ
хөгширчихсөн" байх юм. Надтай бүгд санал нийлэх албагүй ч Нийслэлийн
иргэн миний нүдэнд яг л ийм харагддаг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж