Бичил уурхайн талаар хэлэлцэх эсхийг гишүүд дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Бичил уурхайн талаар хэлэлцэх эсхийг гишүүд дэмжлээ

Бичил уурхайн талаар хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас оруулж ирсэн юм. Бичил уурхайд ямар нэг осол гарлаа гэхэд тэнд ажиллаж байгаа аврах албаны гишүүдийн ажлын нөхцөл байдал хүнд байдаг. Тийм учраас аврах албанд шаардагдах төсөвийг шийдэх хэрэгтэй байгаа гэнэ. Налайх дүүрэгт нүүрс олборлох 200 гаруй ам ажиллаж байгаа. Тэднээс дөнгөж 20 нь ажлын байрны шаардалгад нийцсэн, харин 180 нь ажлын байрны орчин нөхцөл, аюулгүй байдалд огт нийцээгүй байдаг аж. Энэ асуудлаас үүдээд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүсийн тоо их олон гэнэ. Мөн мэргэжлийн бус хүмүүсийг уурхайн цооног ажиллуулж байгааг зогсооё. Гэхдээ тэнд ажиллаж байгаа олон хүнийг ажилгүй болгохгүйн тулд мэргэжлийн хүмүүсийг нэгтгээд ажиллах эрхийг нь олговол илүү үр дүнтэй гэж үзэх гишүүд байна. Нүүрс олборлох ам ажиллуулахыг хуулиар хорьж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Үүний оронд зөв зохицуулалт хийвэл Улаанбаатар хотын нүүрсний хэрэглээний нэг сая орчим тонн нүүрсийг Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлогчид бэлтгэдэг гэнэ. Энэ асуудлыг хэлэлцэх талаар санал хураахад байнгын хорооны 13 гишүүнээс 13 нь дэмжлээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж