
Утаагүй Уланбаатар хөтөлбөрийн тогтоолын анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг байнгын хорооны хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тус хөтөлбөрын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээ өргөн тул Утаагүй Улаанбаатар нэрийг өөрчилж Шинэ бүтээн байгуулалт болголоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг Улаанбаатар хотын үндсэн хөрөнгийг барьцаалах мөн ипотекийн эх үүсвэр, байгуулахаар төлөвлөж буй хөгжлийн банк, уул уурхайгаас орж ирэх ашиг, зэрэг 10-аад эх үүсвэр бий гэнэ. Мөн хүн амын төвлөрөл хөгжлөө дагаад Улаанбаатар хотод ихээр нэмэгдэж байгаа тул хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Энэ нь Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн нэрийг “Шинэ Бүтээн байгуулалт” болгож сольж байгаатай холбоотой юм. Нөгөөтэйгүүр байнгын хорооны зарим гишүүдээс гарсан санал бол өндөр үнэтэй орон сууц барьж иргэдийг өрөнд оруулж байхаар зарим нэг хувийн хэвшлийн компаниудийн санал болгож байгаа наймаас есөн сая төгрөгөөр 24 метр квадрат хувийн байшин барих ажлыг дэмжих нь зүйтэй биш үү гэсэн санал гарч байсан.
Б.Алтансүх