Гадаадын иргэдтэй холбоотой хуульд өөрчлөлт орно

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдтэй холбоотой хуульд өөрчлөлт орно

Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гадаадын иргэн харъяатын асуудлыг эрхлэх агентлагийн эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож, ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхийг уг хуулийн төсөлд тусгажээ.

Хуралдаанаар Гадаадын иргэдийг монголд хэзээ орж ирсэн, байх үедээ юу хийсэн тухай мэдээллийн сүлжээг сайжруулах талаар ярилцсан бөгөөд ашигт малтмал олборлолттой холбогдон гадаадын иргэд орж ирж байгаад хяналтаа сайжруулахыг онцолж байв.  Орж ирсэн боловч буцан гарсан эсэх нь тодорхойгүй байдал өнгөрөгч жилүүдэд багагүй байсан бол сүүлийн хоёр жилд энэ байдал өөрчлөгдөж байгаа гэнэ. Тухайлбал өнгөрсөн 2009 онд 38000 гадаадын иргэнд виз олгосон  бөгөөд 2575 этгээдийг албадан гаргасан байна.

Байнгын хороогоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж