Анна Ивановичийг хамгийн секс теннисчин гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Анна Ивановичийг хамгийн секс теннисчин гэв


Одоо чансаагаар 45 дахь өмнө нь тэргүүлж байсан Ана Ивановичийг дэлхийн хамгийн дур булаам теннисчин гэж  News of the World бичжээ. Тennisreporters.net  сайтын уншигчдийн асуулга хамгийн хөөрхөн теннисчин гэсэн цолыг 22 настай Анна Ивановичид өгсөн байна. Ер нь энэ сайтын уншигчид тав дахь удаагаа ийм асуулгад оролцжээ.
Иванович спортын том үзүүлэлт гаргахгүй болсон ч түүнийг шохоорхсон хөгжөөн дэмжигчид их. Серб теннисчин бүсгүйн сайтыг хамгийн их хүн үздэг ажээ.
Саяхан бас нэг ийм асуулга Их Британид явагдан теннисийн түүхийн хамгийн аятайхан хүмүүсийг шалгаруулахад Оросын Анна Курникова нэгд хоёрт нь Мария Шарапова нэрлэгдсэн байв. Ивановичийг тавдугаарт британичууд нэрлэжээ. Уг асуулгыг Уимблдон-2010-т зориулсан байв. Эрчүүдийн тэргүүнээр Андре Агасси тодорсон байна. Уимблдоны тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн ба долдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Сануулахад, Анна Иванович эхний тойргийн тоглолтдоо ялагдан үзэгчдээ гомдоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж